Засгийн газрын энэ сарын 14-ний өдрийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх аравдугаар сарын 31 дуустал сунгах болсон билээ.
Уг асуудалтай холбогдуулан богино хугацааны визээр ирсэн болон оршин суух зөвшөөрөлдөө хасалт хийлгэсэн түр ирэгч гадаадын иргэдийн Монгол Улсад байх хугацааг 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгахаар болсон байна.
Тиймээс сунгалт хийлгэх хүмүүс Гадаадын иргэн, харьяатын газар ирэхдээ 3.5*4.5 харьцаатай цээж зураг, түр оршин суугаа хорооноос хаягийн тодорхойлолт /хорооны Засаг даргын тодорхойлолт/ авч ирж, маягт 1 анкет бөглөнө гэдгийг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.