Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын отгон хуралдаан өнөөдөр болж өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэлээ.
Энэ үеэр НИТХ-ын шилдэгээ тодруулжээ. Тодруулбал, НОСК-ын захирал "Б.Сүхбаатарыг МАНЛАЙЛАГЧ ТӨЛӨӨЛӨГЧ"-өөр шалгаруулжээ. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудастаа "Олуулаа хамтдаа бүтээсэн, хүчээ нэгтгэсэн, санал бодлоо хэлсэн, итгэж дэмжсэн иргэддээ баярлалаа. Энэ бол Та бидний хамтдаа бүтээсэн ажлын үр дүн. Иргэдийн төлөөлөгч гэдэг ажил хийх үүрэгтэй л хүн.
Миний бие авсан даалгавар, хүлээсэн үүргээ л биелүүлсэн. Итгэл бүхнийг зүтгэлээр хариулахын төлөө хичээсэн. Өнгөрсөн 4 жилд Та бид тойрогтоо 50 тэрбум 540 сая төгрөгийн хөрөнгө оруулалт татаж, 63 төсөл, арга хэмжээ бүтээн байгуулалт хийж амжлаа. Түрээслээд өмчлөх, орлогод нийцсэн орон сууц руу 6000 иргэд нүүн, шинэ байрандаа орж, гэр хороололд шугам сүлжээ татаж, буурин дээр нь шинэ барилгууд босч байна. Улаанбаатарын утааг сарниулж, ганцхан өвөлд 50 хувь бууруулж чадлаа. Утааг 50 хувь багасгаж, ирэх өвөл 80 хувь болгон бууруулах бүх бэлтгэлээ базаасан шигээ их хотын их түгжээг тайлах, гэр хорооллоос орон сууцанд орох их нүүдлийн өмнө ирлээ. Бүтээснээсээ ихийг бүтээхийн төлөө зүтгэе!" гэжээ.
Орон нутгийн ээлжит сонгуулийг ирэх аравдугаар сарын 14-нд зохион явуулах тов гарсан. Энэ хүрээнд сонгуулийн сурталчилгааны хоног энэ сарын 30-аас эхэлнэ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)