Нийслэлийн ИТХ-ын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр болж, ололт амжилтаа дүгнэлээ. Өнгөрсөн дөрвөн жил НИТХ-ын ээлжит болон ээлжит бус 55 удаагийн хуралдааныг зохион байгуулж, 109 тогтоол баталжээ. Мөн хугацаанд Тэргүүлэгчдийн хуралдааныг 129 удаа зохион байгуулж, 784 тогтоол баталсан байна. Аливаа хуралдаан бүр 80 дээш хувийн ирцтэй зохион байгуулагдаж байсан нь энэ удаагийн НИТХ-ын төлөөлөгчдийн хариуцлага, ухамсар, ёс зүйн төвшин ямар байсныг харуулж чадсан гэдгийг НИТХ-ын дарга Р.Дагва онцлон хэлж байв. Түүнчлэн хүндэтгэлийн хуралдааны үеэр НИТХ-ын Ажлын албаны дүгнэлтээр есөн төлөөлөгчдийг шилдгээр шалгаруулсан юм.
Тодруулбал,
Хуралдаанд ажил хэрэгчээр оролцож, сонгогдсон тойрогтоо бүтээлчээр ажилласан төлөөлөгчдөөр: Б.Сүхбаатар, Ц.Баатархүү
Хурлын ажлын хороог ахлан, санал санаачлага гарган бүтээлчээр ажилласан төлөөлөгчөөр: Л.Нарантуяа
Нийслэлийн иргэдийн талархлын хүлээсэн ажлуудыг зохион байгуулж, санаачлагатай ажилласан төлөөлөгчдөөр : Д.Мөнхжаргал, Ч.Гантулга
Хурлаас байгуулагдсан ажлын хэсгийг ахлан, санал санаачилга гарган ажилласан төлөөлөгчдөөр: Н.Батсүмбэрэл, Ц.Байгальмаа
Олон нийтийн ажиллагаа, зохион байгуулсан спортын арга хэмжээнд амжилт гаргасан төлөөлөгчдөөр: Т.Батцогт, Ё.Цацралтуяа нар шалгарсан байна.