Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цэвэрхэн хотын төлөө хамтдаа зүтгэж яваа ХОС

2020-9-18
0
ЖИРГЭХ

Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл халуунд халж, хүйтэнд хөрч жилийн дөрвөн улирлын турш ажралгүй ажилладаг хүмүүс бол ТҮК-ийнхaн. Цалин хангамж нь төдийлөн сайн биш ч нэмэгдүүлэх талаар эсэргүүцэж, цуглах замаар хэнд ч туньж, тунирхаж үзээгүй тэд өөрт ногдсон талбайгаа чин сэтгэлээсээ цэвэрлэдэг. Өөдлөх айл үүднээсээ гэдэгчлэн нийслэл хэмээх их айлын цэвэр, цэмцгэр байдал тэдэнтэй  холбогдоно. Өөрөөр хэлбэл, өглөө бүр, өдөр тутамд та бидний ажил, магадгүй хаа нэгтээ хүрэх зам цэвэр цэмцгэр  байхыг тэд хариуцдаг юм. 06:00 цагийн үед Нисэхийн чиглэлийн эхний автобусанд суухын төлөө яаравчлах гэр бүлийн хос бол Д.Алтангэрэл, Б.Сувдаа нар. Хөдөөгийн буйдхан сумаас их хотод шилжиж ирсэн тэд Сүхбаатар дүүргийн ТҮК-д ажилд ороод зургаан жил болжээ. 

Б.Сувдаа тус дүүргийн V хорооны нийтийн эзэмшлийн зам, талбайг хариуцдаг бол түүний хань Д.Алтангэрэл IV хороонд хамаарна. Шүүр, хүрз, хогийн тэрэг бол тэдний ажлын гол “зэвсэг”. Энэ бүгдийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгасан тэд ажилдаа ханцуй шамлан орно. Шүүрдсэн хогоо шалмаг гэгч нь савандаа хийж, цэвэрлэх дараагийн байршил руугаа яаран алхаж байгаа Б.Сувдаа замд тааралдсан хүмүүст үе үе шаардлага тавих нь сонсогдоно.

Коронавирусийн цар  тахлаас урьдчилан сэргийлж “Маскаа зүүж өөрийгөө болон өрөөл бусдыг хамгаалаарай.  Татсан тамхиныхаа ишийг хогийн саванд  хийнэ үү. Хогоо битгий задгай талбайд хаяарай” гэж тэрбээр шаардлага тавина. Хариуд нь “Уучилаарай эгчээ” гээд зөрөх нэгэн байх ч, хэлсэн үгийг нь үл ойшоож, жишим ч үгүй цааш өнгөрөх залуучуудтай тэр бишгүй таарна. Б.Сувдаа “Ажил хүнийг голдгоос, хүн ажлыг голдоггүй гэдэг үг бий.  Хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ хандвал үр өгөөжөө өгдөг. ТҮК-д ажилд ороод зургаан жил тогтвор суурьшилтай ажиллаж байна. Хөдөөнөөс шилжиж ирээд зээл авч хашаа байшин хүртэл худалдаж аваад, амьдрал ахуй ч сайжирсан” гэлээ. Ийн ярилцах зуур орон сууцны хорооллын авто машины зогсоол руу дараагийн маршрут нь түүнийг хөтөллөө. Энэ үеэр татсан тамхиныхаа ишийг жолооч нар машиныхаа цонхоор хаяхтай нэг бус удаа таарав.

Талбайгаа цэвэрлэчихээд хэдэн цагийн дараа буцаж ирэхэд дахиад л хогондоо дарагдчихсан байх нь энүүхэнд. Өөрийнх нь хариуцсан газар учраас цэвэрхэн байлгах л учиртай. Өдөрт хэд хэдэн удаа эргэж ирж, цэвэрлэнэ. “Иргэд хогийн сав ашиглах нь хомс. Хогоо ил задгай шууд хаячихдаг” гэсээр хурдан шалмаг гэгч нь тамхины ишийг шүүрдэж,  хогийн сав руу хийлээ.

Нэг үеэ бодвол нийслэл хотын өнцөг булан бүрд хогийн сав байрлуулсан. Харамсалтай нь,  иргэн бүр  хэрэглээ болгож чадаагүй байна. Хаа яваа газраа хогоо хээв нэг хаяж,  хэнэг ч үгүй явдаг. ТҮК-ийнхан шаардлага тавиад төдийлөн ойшоодоггүй нь нууц биш. Энэ талаар Б.Сувдаа “Хэдэн жилийн өмнө хүүхдээ дагуулж яваа хүн “Миний хүү нааш ир. Наана чинь муухай хүн явж байна гэдэг байсан. Харин одоо тэдний, ялангуяа залуучуудын ухамсар хандлага өөр болсон юм болов уу гэж боддог. Тэргээ түрээд явж байхад “Эгчээ хогоо хийчих үү” гэж асууна. Манай ажлын онцлог өдөржин гадуур алхдаг. Орой харих гээд автобусанд суухад “Та суу” гээд сандал тавьж өгдөг нь сайхан санагддаг” гэлээ.

Б.Сувдаа ийн ярих зуур түүний нөхөр Д.Алтангэрэл биднийг зорин ирэв. Тэрбээр “Өөрийн үүрэгт ажлаа дуусгачихлаа” хэмээн тэргээ түрсээр, инээмсэглэн ирэх нь цаанаа л дотно харагдав. Тэдний нэг нь ажлаа түрүүлж дуусгавал нөгөөдөө тусалдаг аж. “Өвөл цас ороод зам талбайд мөс тогтсон үед ихэвчлэн эхнэртээ тусалдаг” гэж Д.Алтангэрэл хэллээ.

Үргэлжлүүлэн “Анх ТҮК-д ажилд орохдоо даргадаа “Би хийж чадна” гэж хэлээд орж байсан. Хэлсэн үгэндээ эзэн байж, хариуцлагатай ажиллахыг эрхэмлэдэг. Өвлийн улиралд гадаа ажиллахад хүндрэлтэй санагддаг. Учир нь,  цас орж, зам талбай мөсөтнө. Халтиргаа гулгаа ч ихэсдэг. Энэ үед бид нэг нэгэндээ тусалдаг. Түүнээс бусад улиралд бол ямар нэгэн асуудал саад бэрхшээл тулгардаггүй. Зарим иргэн нийтийн эзэмшлийн талбайд хогоо гаргаад хаяна. Хоёр алхаад хаячих газар залхуурна. Шаардлага тавихаар хүлээж авдаггүй” гэв.

Хөглөрч тарсан хогийг хамж шүүрдсээр цементэн талбай цэвэрхэн болоход тэдний сэтгэл сая л тэнийв. “Хардаа түрүүн ямар их хогтой байлаа. Одоо гоё болчихсон байгаа биз.  Хот цэвэрхэн байхад иргэн бүрийн оролцоо чухал шүү дээ” гэж өөр хоорондоо ярилцана.

Хэсэг амарсныхаа дараа  тэд савныхаа талаар шахуу хогийг дахин шүүрдлээ.  Өдөрт түрж яваа хогийн саваа 8-10 удаа дүүргэж, зохих цэгт нь асгадаг гэнэ. Ингэж борви бохис хийлгүй ажилладаг ТҮК-ийнхныг өндөр цалинтай гэдэг. Гэвч бодит байдал дээр тийм биш гэдгийг тэдний хэлж буй үгээс мэдэж болохоор.

“Даатгалаа хасуулаад гар дээрээ 630  мянган төгрөгийн цалин авдаг. Зээлээ төлнө. Бага цалин авдаг гэж боддоггүй. Улсынхаа хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж байна гэж бодохоор сэтгэл сэргээд сайхан болчихдог. Манай дарга, ажлынхан атгасан гар шиг байж бие биедээ үргэлж тусалж дэмждэг. Халуун дулаан, уур амьсгалтай хамт олон дунд ажиллаж байна” гэдгийг Б.Сувдаа хэлж байсан юм.

Хүн хийсэн ажил, хэлэх үгтэй байна гэдэг сайхан. Нийслэлээ цэвэр цэмцгэр байлгахын төлөө цаг наргүй ажилладаг тэд Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийж байсныг уншигчид гадарлаж байгаа болов уу. Магадгүй энэ нь тэдний амьдралд тохиосон хамгийн аз жаргалтай мөчийн нэг байх.

“Бид хог цэвэрлэх дадал суучихсан хүмүүс. Харьж явахад автобусанд хог харагдахад нэг л мэдэхэд түүчихдэг. Сурсан зүйлийг сураар боож болохгүй гэдэг энэ байх” хэмээн инээмсэглэсээр Д.Алтангэрэл, Б.Сувдаа нар ажлаа хийсээр үлдлээ.

Өдөржин  ажиллаад ядрах үе тэдэнд бишгүйдээ гарна. Гэртээ харихад “Эмээ өвөө” гээд инээмсэглэн угтах энгэрт гялалзах сувд мэт зээ охиноосоо эрч хүч, эерэг энергийг мэдэрч ядаргаагаа тайлдаг  нь тэдний хэнтэй ч хуваалцахгүй жаргал ажээ.

С.Ичинхорлоо

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
No Brand болон Emart Club - “Улаанбаатар Түншлэл 2026” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • baatar (139.5.219.109)
    mundag yum bayralala
    2020 оны 09 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    12 цаг 37 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    13 цаг 15 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    13 цаг 20 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    13 цаг 44 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    13 цаг 47 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    13 цаг 54 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    14 цаг 0 мин
  • Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
    14 цаг 6 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    14 цаг 10 мин
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
    14 цаг 41 мин
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    15 цаг 28 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    16 цаг 7 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    16 цаг 53 мин
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
    17 цаг 24 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    17 цаг 39 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    17 цаг 59 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    18 цаг 4 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    18 цаг 28 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    18 цаг 49 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    19 цаг 7 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК