Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 1408 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.
Өнөөдөр 59 настай эмэгтэй эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч дараагийн шатруу шилжжээ. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 311 болсон бөгөөд үүнээс 302 хүн эдгэрчээ. Харин эдгэрээд гарсан 302 хүний 8 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 13 хүн нь гэрийн ажиглалт тандалтад байгаа аж. Мөн ажиглалт тандалтын хугацаа дууссан 281 хүн байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 9 хүн эмчлүүлж байгаагийн долоон хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байгаа юм байна.
Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн эмэгтэй энэ сарын 17-ны өдөр ХӨСҮТ-д амаржиж хүүтэй болсон байна.