Засгийн газрын шийдвэрээр өнөөдрөөс бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж байна. Тодруулбал Улсын Онцгой комиссын энэ оны долдугаар сарын 28-ны өдрийн ээлжит хуралдаанаар Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 2020 оны аравдугаар сарын 5-ны өдрөөс танхимын болон теле хичээл, цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулах шийдвэр гаргаад байсан билээ.
Тэгвэл Улсын Онцгой комиссын есдүгээр сарын 14-ний хуралдаанаар аравдугаар сарын 5-ны хугацааг урагшлуулж, их дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 21-нд эхлүүлэхээр болсонтой холбоотойгоор их дээд сургууль, коллежийн хичээл өнөөдрөөс танхимын сургалтаар эхэлж байна. Түүнчлэн ЕБС-ийн хичээл ч танхимын сургалтаар хэвийн үргэлжлэх юм.