ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Сүүлийн гурван өдөр нийт 1749 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ. Тандалтын зорилгоор 59 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Ачаа тээврийн 61 жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин нэг жолоочоос коронавирус илэрсэн. Энэ нь есдүгээр сарын 17-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 50 настай эрэгтэй, ОХУ-ын иргэн байна. Батлагдсан тохиолдолд 312 болж, 302 нь эдгэрсэн. 10 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.
Долоон хүний биеийн байдал хөнгөн, 3 хүний биеийн байдал хүндэвтэр байна" хэмээн мэдээллээ.
Сэтгэгдэл (1)