Засгийн газрын шийдвэрийн дагуу хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулахаар болж, бүртгэлийг есдүгээр сарын 18-21-нд цахимаар зохион байгуулсан. Цахим системийг 24 цагаар ажиллуулж, бүртгэлийг энэ сарын 21-ний 12.00 цагт хаасан билээ.
Энэ удаад 2018 оны нэгдүгээр сараас арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн 17550 хүүхэд бүртгүүлснээс элсэлтийг түүврийн аргаар зохион байгуулна.
Энэ дагуу хамруулах хүүхдийн нэрс тодорхой болохоор эцэг, эхийнх нь утсанд мессежээр мэдэгдэх юм. Энэ жилийн хувьд бүртгүүлсэн 17550 хүүхдийн 9090 нь буюу 51,8 хувийг л цэцэрлэгт хамруулах боломжтой юм байна.
У.Гэрэл