Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу есдүгээр сард хийгдэх 13 тусгай үүргийн нислэгээр 3380 иргэнээ татан авахаар болсон билээ. Хуваарийн дагуу өнөөдөр буюу есдүгээр сарын 23-ны өдөр Франкфурт-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор иргэнээ татаж авах юм. Харин 24-ний өдөр Сөүл-Улаанбаатар, 25-ны өдөр Седней-Улаанбаатар, 28-ны өдөр Сиатл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, иргэдээ авч ирэх юм.