2020 оны есдүгээр сарын 22-25-ны өдрүүдэд цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас танилцууллаа. Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг учир цахилгаан түр хязгаарлах үед оршин суугчид хүлээцтэй хандахыг хүсэв.