Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Энэ сарын 21-22-нд нийт 1406 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 1405 хүнд коронавирус илрээгүй.
Нэг хүний давтан шижилгээнээс коронавирус илэрсэн. Тухайн хүн нь есдүгээр сарын 17-ны өдөр Хонг Конгоос ирсэн. 53 настай эсэгтэй байна.
Шинжилгээг зөдөлж хэлбэл, энэ сарын 8-ны өдөр ХонКонгоос ирсэн 261 хүний давтан, энэ сарын 21-нд Сөүлээс ирсэн 186 хүний шинжилгээ, энэ сарын 4-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 207 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 44 жолоочийн шинжилгээ хийгдсэн.
Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусний батлагдсан тохиолдол 313 байна. Үүнээс 302 хүн эдгэрсэн. Эмчилгээнд байгаа хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна" гэлээ.
А.Сүх