Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.
Тэрбээр “Холимог гэр бүлтэй иргэд Хятад руу буцах талаар өнгөрсөн долдугаар сараас эхлэн яригдаж эхэлсэн. Бид энэ талаар Хятадын талтай хэлэлцсэний эцэст тодорхой үр дүнгүүд гарч байна. Тухайлбал, албан ёсны гэр бүлээ батлуулсан 54 иргэн хүүхдийн хамт БНХАУ-д оршин суух визний зөвшөөрлөө авлаа. Нийт 98 иргэн байна. Эдгээр иргэдээ Замын-Үүдийн хилийн боомтоор гаргахаар ярьж байна. Аль болох ойрын хугацаанд шийдвэрлэх хүсэлтээ Хятадын талд тавьсан.
Мөн Япон улсад зорчих хүсэлтэй буюу Их дээд, сургуульд суралцах, хөдөлмөр эрхлэх хүсэлтэй 400 гаруй иргэний асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ. Энэ талаар ярьж байгаа.
Тус улс цар тахал дэгдсэнтэй холбогдуулан дэлхийн 159 оронд хилийн хязгаарлалт тавьсан. Тодорхой улс орнуудад хилийн хязгаараа сулруулж суралцах, хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдэд виз олгож эхлэх талаарх таатай мэдээлэл гарч байна. Аравдугаар сарын 10-нд Япон руу үйлдэх нислэгээр тус улс руу зорчих хүсэлтэй иргэдийн хамт авч явж магадгүй” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)