ЗГХЭГ-ын даргыг хууль бусаар тагнаж, чагнасан хэрэгт Тагнуулын ерөнхий газрын дарга асан, бригадын генерал Д.Гэрэл нарын найман хүнийг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгаж буй.
Тэднээс ТЕГ-ын Эдийн засгийн аюулгүй байдлын газрын дарга Н.Баясгаланг 48 цагийн хугацаатай цагдан хориод сулласан. Тэгвэл уг хэрэгт холбоотой дахин гурван холбогдогчийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.
Харин бригадын генерал Д.Гэрэл нарын бусад хүнийг гадуур байцааж байгаа аж.
У.Гэрэл
Сэтгэгдэл (2)