Соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Наран, Б.Баярцэцэг нар “TOGETHER” амьд хөгжмийн тоглолтоо энэ сарын 24-25-ны өдөр “White rock center”-т зохион байгуулна.”Боловсрол” телевизийн хамт олон хоёр уран бүтээлчийн өдөр тутмын амьдралаас сэдэвлэсэн шоу нэвтрүүлгийг цэнхэр дэлгэцээр фэнүүдэд нь хүргэж эхэлсэн билээ. “White rock center”-т гайхалтай орчинг бий болгосон нь залуусын очих дуртай газрын нэг хэдийнэ болжээ. Тодруулбал, DOME хэлбэрийн 3600 орчин бүхий дэлгэцийн дүрс болон хөгжмийн мэргэжлийн цэвэр дуугаралтыг танхимын аль ч хэсгээс бүрэн төгс мэдрэх шийдэлтэй юм байна.
Уран бүтээлч бүсгүйчүүд маань хоёр өдрийн тоглолтынхоо дараа хэсэг амсхийгээд хөдөө орон нутгийн зүг хүлгийн жолоо залах аж. Тэд 21 аймгийг тойрон аялан тоглож, “Тogether” амьд хөгжмийн тоглолтоо нийтийн хүртээл болгох юм байна. Их л эрх зориг гарган байж энэхүү шийдвэрийг гаргаснаа тэд хэлж байлаа.
Сэтгэгдэл (1)