“УБЦТС” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баярсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд тус байгууллагын дэд дарга Р.Дагданг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу тус байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөл хуралдан дээрх шийдвэрийг гаргасан байна.
Гүйцэтгэх захирал асан Д.Баярсайханыг 2016 оны есдүгээр сард тус газрын даргаар томилж байв. “УБЦТС” ТӨХК нь 1800 гаруй ажилтантай, нийслэлийн найман дүүрэг, Төв аймгийн 16 сумын айл өрхөд цахилгаан эрчим хүчийг түгээдэг байна.