Тээврийн цагдаагийн албанаас харьяаллын дагуу шилжүүлсэн материалтай танилцан хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтаар иргэн Д.О нь өөрийн зуслангийн хувийн байшингийн барилгын хог хаягдлыг зориулалтын бус газар буюу Шаргаморьтын хогийн цэгт хаяж барилгын хог хаягдал цуглуулах, тээвэрлэх журмыг зөрчиж байгаа нь тогтоогджээ.
Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.8 дахь заалтад заасны дагуу торгууль ногдуулан бүрэн барагдуулж, эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлэн ажиллалаа.