НОБГ, НЭМГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Он гарсаар тарваган тахлын зургаан тохиолдол бүртгэгдсэн. Тухайлбал, Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгийн нутаг дэвсгэрт бүртгэгдэж, гурван хүн амь эрсэджээ. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын захирамжаар 24 цагаар товчоодод эргүүлж хийж ажиллаж байна.
Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан галт түймрийн нөхцөл байдал нэмэгдэх байдал ажиглагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт 10 гаруй удаагийн гал түймрийн тохиолдол бүртгэгджээ. Ялангуяа гэр хороололд оршин суугчид цахилгаан хэрэгслийг буруу холбох, үнс нурмаа ил задгай хаяснаас гал алдах эрсдэл их гарч байгааг онцоллоо. Гал түймрийн улмаас өнгөрөгч долоо хоногт хоёр иргэн амиа алджээ.
Мөн зорилтот бүлгийн 10 мянга гаруй иргэдийг сайжруулсан түлшээр хангах ажил үргэлжилж байна гэлээ.
А.Сүх