Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 19.16 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор 265 иргэн ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл 55, жирэмсэн болон асран хамгаалагчтай 15, өндөр настан 10, эрүүл мэндийн шалтгаантай 31, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 154 иргэн байгаа юм.
Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Альфа”, “Хабу”, “Кентавр” зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.