Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Энэ сарын 23-24-нд улсын хэмжээнд нийт 629 хүнд шинжилгээ хийлээ. Халдвар нэмж бүртгэгдээгүй.
Тодруулбал, энэ сарын 24-нд Франкфуртаас ирсэн 206 хүний шинжилгээ, энэ сарын 21-нд Сөүлээс ирсэн 54 хүний шинжилгээ, Төв аймагт тусгаарлагдсан 48 хүний шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 56 жолоочийг шинжилсэн.
Өнөөдөр 58 настай эмэгтэй эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. Манай улсад батлагдсан 313 тохиолдол байгаагаас 303 хүн эдгэрээд байна" гэлээ.
А.Сүх