Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1391 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 997 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 39 хүн гэмтэж, нийслэлд 2, орон нутагт 4 хүний амь нас хохирсон байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 113 жолоочийг илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн хорооллын дотор замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээр тогтоосон 20 км/цаг хурдыг хэтрүүлэхгүй байх, явган хүний гарц гарамтай авто замын хэсгүүдэд явган зорчигч нарт зам тавьж өгөх, бага насны хүүхэд хаанаас ч гараад ирэх эрсдэлтэй бүст хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг зогсоох боломжит хамгийн багаар сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.