Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ачаа тээврийн С зөвшөөрөл олгох явц нээлттэй болжээ

2020-9-30
0
ЖИРГЭХ

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас улс хоорондын байнгын ачаа тээврийн С зөвшөөрлийн бичиг олголт болон тээвэрлэгч аж ахуй нэгжүүдэд хийсэн хяналт шалгалт, жолооч тээвэрчдийн нийгмийн асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, нэвтрүүлсэн цахим системийн талаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, олон нийтэд мэдээлэл өглөө.

Тус үйлдвэрийн газраас ачаа тээврийн С зөвшөөрлийн бичгийг холбогдох журам болон ЗТХЯ-наас батласан хуваарийн дагуу улирал бүр олгодог байна. Энэ оны дөрөвдүгээр улиралд Баянхошуу боомтоор 100, Бичигт боомтоор 300, Гашуунсухайт боомтоор 7000, Замын-Үүд боомтоор 500, Шивээхүрэн боомтоор 2500, Ханги боомтоор 400, Булган боомтоор 1250 ширхэг хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийн олгох хуваарилалтыг ЗТХЯ-наас баталгаажуулсны үндсэн дээр БНХАУ-тай хиллэдэг 9 боомтоор нийт  264 аж  ахуй нэгж байгууллагын 12660 тээврийн хэрэгсэлд “С” зөвшөөрлийн бичиг авах хүсэлт ирүүлжээ. Энэ хүрээнд нийт 258 аж  ахуй нэгж байгууллагын 9291 тээврийн хэрэгсэлд олгосон талаараа танилцууллаа.

. Тухайлбал, Гашуунсухайт боомтын чиглэлд нийт 4 уурхайгаас 160 аж ахуй нэгж байгууллагын 9969 тээврийн хэрэгсэлд зөвшөөрлийн бичиг авах хүсэлт ирүүлснээс Засгийн газрын хоорондын хэлэлцээр, хэлэлцээрийн протокол, холбогдох хууль, дүрэм, журам, ЗТХЯ-наас ирүүлсэн чиглэл болон АТҮТ-өөс хийгдсэн хяналт, шалгалтыг үндэслэн 154 аж ахуй нэгж байгууллагын 6600 тээврийн хэрэгсэлд олгосон байна. Автотээврийн хэрэгслийн ашиглалтын байдал, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хийсэн энэхүү хяналт шалгалтын тайланг олон нийтэд нээлттэй харах байдлаар цахим хуудсанд байршуулсан бөгөөд шалгалтад нийт 161 аж ахуй нэгж байгууллага хамрагдсанаас 25 "бага", 67 "дунд", 69 "их" эрсдэлтэй дүгнэгдсэн гэдгийг албаныхан хэллээ.

-Б.Гүрсоронзон: Шаардлага хангаагүй аж ахуй нэгжүүдэд зөвшөөрлийн бичиг олгоогүй-

Энэхүү хурлын үеэр Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон “Жолоочийн амрах байртай, жолоочийн нийгмийн асуудалд анхаардаг, нийгмийн даатгал төлдөг, улсад татвар төлдөг, засвар үйлчилгээний байртай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон инженер техникийн ажилтнуудтай гэх мэт шалгуур үзүүлэлтүүдийг хангасан, чадамжтай аж ахуй нэгжүүд Тээврийн нэгдсэн системд бүртгэгдсэнээр холбогдох дүрэм журмын дагуу С зөвшөөрлийн бичгийг хуваарилж олгосон. Олголт болон хяналт шалгалттай холбоотой мэдээлэл олон нийтэд ил тод, нээлттэй харах боломжийг бид бүрдүүлж байгууллагын цахим хуудсанд байршуулаад байна. Дашрамд хэлэхэд Гашуунсухайт боомтын чиглэлд тээвэрлэлт хийж буй бүртгэлтэй 14000 гаруй тээврийн хэрэгсэл байдаг ч хил нэвтрэх энэхүү зөвшөөрлийн бичгийг БНХАУ-тай хийсэн хэлэлцээрийн хүрээнд улиралдаа зөвхөн 6000 тээврийн хэрэгсэлд л олгохоор тусгасан байдаг. Тиймээс шалгалтад огт хамрагдаагүй, жолоочгүй, кэмпгүй, нийгмийн даатгал, татвар төлдөггүй зэрэг ямар ч шалгуур үзүүлэлт байхгүй компаниудыг цэгцлэх шаардлагатай байна. Үүний цаана хүний амь нас, эрүүл мэнд, 14000 жолооч, түүний ар гэрийн нийгмийн асуудал хөндөгдөж байгаа учраас ийнхүү аж ахуй нэгжүүдэд зэрэглэл тогтоож, шаардлага хангаагүй тээвэрлэгчдэд зөвшөөрлийн бичиг олгоогүй” гэлээ.  

 Мөн Автотээврийн үндэсний төвөөс зөвшөөрлийн бичиг олгох явцыг нээлттэй байдлаар зохион байгуулахын тулд 2019 онд аж ахуй нэгж байгууллагууд болон АТҮТ хооронд мэдээлэл солилцох боломж бүрдүүлж “Тээврийн нэгдсэн систем” цахим программыг нэвтрүүлж, НДЕГ, ЦЕГ-ийн Лицензийн төв, Албан журмын даатгагчдын холбоо байгууллагуудын мэдээллийн сантай холбосон бөгөөд цаашид ГЕГ, ХХЕГ, уурхайнууд, Гашуунсухайт авто зам болон холбогдох байгууллагуудын мэдээллийн сантай холбохоор ажиллаж байгаа аж. Энэхүү системийг нэвтрүүлснээр хувь хүн, албан тушаалтны оролцоо, нөлөөлөх хүчин зүйлийг багасгаснаар цаг алдалгүй, хүндрэл чирэгдэлгүй болсноос гадна цаасан хэрэглээг халж, цахим хэлбэрээр мэдээлэл илгээх, хүлээн авах боломжийг бүрдүүлжээ.

-Тээврийн нэгдсэн систем хардлага сэрдлэг болон ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх ач холбогдолтой-

 Тухайлбал, Нийгмийн даатгалын мэдээллийн сантай холбогдсоноор жолоочийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг тус тус шалгах, Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн сангаас жолоочийн үнэмлэхний ангилал, хүчинтэй хугацаа, оноо, эрх хүчинтэй эсэхийг шалгах боломжтой бөгөөд Албан журмын даатгагчдын холбооны мэдээллийн сангаас аж ахуй нэгж байгууллагуудын бүртгэлтэй тээврийн хэрэгсэл дээр жолоочийн хариуцлагын даатгал төлсөн эсэхийг шалгах зэрэг боломжууд бүрджээ. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл, жолоочийн бүртгэл, зорчих зөвшөөрлийн бичиг олголт, тээвэрлэлтийн статистик мэдээ, тайлан ил тод болсон байна. Ингэснээр ямар нэгэн хардлага сэрдлэг болон ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх ач холбогдолтой ажил болсон бөгөөд үүнийг цаашид улам боловсронгуй болгоно гэдгийг АТҮТ-ийн дэд захирал Ц.Эрдэнэчулуун хэллээ.

     Тээврийн нэгдсэн системээр тээвэрлэгч байгууллагууд системд оруулсан тээврийн хэрэгслийн тоо, чиргүүлийн тоо, мэргэшсэн жолоочийн тоо, тээврийн хэрэгсэл болон чиргүүлийн техникийн хяналтын үзлэгт орсон эсэх, дуусах хугацаа, жолооч нарын мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа, ангилал, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт, аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татвар, жолоочийн албан журмын даатгалд хамрагдсан байдал зэрэг үзүүлэлт тус бүрээр хил нэвтрэх зөвшөөрлийн бичиг олгосон талаар ийнхүү танилцууллаа.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
No Brand болон Emart Club - “Улаанбаатар Түншлэл 2026” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    11 цаг 15 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    11 цаг 54 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    11 цаг 58 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    12 цаг 22 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    12 цаг 25 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    12 цаг 32 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    12 цаг 39 мин
  • Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
    12 цаг 45 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    12 цаг 48 мин
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
    13 цаг 19 мин
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    14 цаг 6 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    14 цаг 46 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    15 цаг 32 мин
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
    16 цаг 2 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    16 цаг 18 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    16 цаг 38 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    16 цаг 42 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    17 цаг 6 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    17 цаг 27 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    17 цаг 45 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК