Ихэнх нутгаар нойтон цас орж, орон нутгийн зарим чиглэлийн замын хөдөлгөөнийг хаажээ.
Тухайлбал Өвөрхангай аймгийн Хархорин сумаас Улаанбаатар хотын чиглэлийн автозамд халтиргаа, гулгаа үүссэн тул гарах хөдөлгөөнийг түр хориглоод байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Мөн цас орсны улмаас Архангай, Говь-Алтай аймгийн чиглэлийн орон нутгийн авто замд халтиргаа гулгаа их, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа аж.
Иймд жолооч нар тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, өвлийн дугуйгаа сольж тавихыг Тээврийн цагдаагийн газраас анхааруулж байна.