“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн гол замын 361 дүгээр километрийн нэгдүгээр зуут, 384 дүгээр километрийн зургадугаар зуутад байрлах гармыг хаажээ.
Тодруулбал, Улаанбаатар Дархан чиглэлийн авто замын засвар шинэчлэлтийн ажилтай холбогдуулан энэ сарын 29-наас 11 дүгээр сарын 05-ныг хүртэл тус хэсгийн автомашины хөдөлгөөнийг хязгаарласан байна. Иймд жолооч, тээвэрлэгчдийг замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.