Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээг цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Өнөө шөнө Хэнтийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орно. Мөн Төв аймгийн өмнөд, Дундговийн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд:
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурах тул тариа ногоо цасанд дарагдаж, замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.