Өргөө кино теартын зүүн талын 242м урт, 6200м.кв авто замыг засварлаж дуусчээ.
Тодруулбал, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо Өргөөгийн гудамжны 242 метр авто замыг өнгөрсөн есдүгээр сарын 23-ны өдрөөс хааж, зам засварын ажлыг долоо хоногт бүрэн хийж гүйцэтгэжээ. Тус замын голоор 40см өндөртэй бродюр шинээр хийж жолоочид саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Нийт 5200м.кв зам талбайг шинэчилж байгаа бөгөөд гүйцэтгэгч байгууллага Хасбаатарын гудамжны 1000м.кв зурагт тусгагдаагүй автозамыг нэмэлтээр хийжээ.
Зорчих хэсгийн тэмдэг тэмдэглэгээг бүрэн хийж дууссан, явган замын нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэж байна. Өнөөдөр авто замыг нээнэ.