Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1646 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1124 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 23 хүн гэмтэж, нийслэлд 3, орон нутагт 3 хүний амь нас хохирсон байна.
Тодруулбал, энэ сарын 01-ний өдрийн 14.36 цагт Өмнөговь аймгийн Ханбогд сум Гавьлуут баг / Гашуун сухайт хилийн боомт орох 118 км/ асфальтан замд JAC маркийн автомашин онхолдож, жолооч 45 настай, эрэгтэй Д-н амь нас хохирчээ.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 107 жолоочийг илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Тээврийн хэрэгслийн жолооч та уулзвар гарц руу ойртон ирээд хурдаа хасаж, түүгээр гарч байгаа болон гарахаар завдаж буй явган зорчигчид зам тавьж үүрэгтэй тул замын хөдөлгөөнд үүргээ биелүүлж оролцоно уу.