Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 1646 дуудлага мэдээлэл хүлээн ирсэн байна. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 1124 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Зам тээврийн ослын улмаас 23 хүн гэмтсэний 7 нь хүүхэд байсан байна. Түүнчлэн ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 3, орон нутагт 3 хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр –15
- Унадаг дугуйтай зорчигч мөргөх-2
- Мөргөлдөх хэлбэрээр-4
- Онхолдох хэлбэрээр -1
- Тээврийн хэрэгсэл өнхөрч-1
Тээврийн хэрэгслийн жолооч уулзвар гарц руу ойртон ирээд хурдаа хасаж, түүгээр гарч байгаа болон гарахаар завдаж буй явган зорчигчид зам тавьх үүрэгтэй. Тиймээс замын хөдөлгөөнд үүргээ биелүүлж оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.