Ирэх жил нэг кг мах 5500-7500 төгрөгийн үнэтэй байна. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан “Махны үнийг ирэх жил ястай, ясгүйгээс хамаараад 5500-7500 төгрөгийн хооронд байлгана.
Үнийг энэ түвшинд барихад шаардлагатай нөөцөө бүрдүүлэх чиглэлд анхаарч байна. Мөн мах бэлтгэх ААН-үүдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт зориулсан тодорхой хэмжээний хөрөнгө төсөвт суусан байгаа. Төв, суурин газрыг хүнсний ногоогоор бүрэн хангахад шаардлагатай хадгалах зоорь чухал байна. 20 мянган тоннын хөргөлттэй агуулахын ТЭЗҮ-г хийчихсэн байгаа” гэдгээ өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдааны үеэр хэлсэн юм.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (4)