Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 661 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 524 дуудлага мэдээллийг шийдвэрлжээ.
Ослын улмаас 12 хүн гэмтэж нийслэлд нэг, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна. Тодруулбал, энэ сарын 03-ны 13.45 цагийн орчимд Дундговь аймаг Хулд сум “Үл олдохын тал” гэх газар асфальтан замд Ria Rhino маркийн автомашин онхолдож, жолооч 19 настай, эрэгтэй Т-н амь нас хохирчээ.
Мөн өдрийн 08.32 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Шар хадны зам .... тоот хашааны үүдэнд Mazda Titan маркийн автомашины жолооч Б нь хашааныхаа хаалгыг хаах үед автомашин нь өнхөрч жолооч, 50 настай, эрэгтэй Б бетонон хашааны завсар хавчуулагдаж нас барсан харамсалтай хэрэг бүртгэгджээ.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.