Монгол Улсын гавьяат жүжигчин Жамсрангийн Сүххуяг өнөөдөр хүнд өвчний улмаас таалал төгсч, Монголын урлагт нөхөж баршгүй гарз тохиолоо.
Түүнийг тоглосон "Мандухай сэцэн хатан", "Мөнх тэнгэрийн хүчин дор" зэрэг киноны дүрүүд нь монгол түмний зүрх сэтгэлд үүрд хоногшиж үлдсэн билээ. Түүний урлагт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, 2009 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнаж байсан юм.
Түүний гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.