Хүүхдийн 100 мянган төгрөгийг ирэх оны зургадугаар сар хүртэл олгохоор болжээ.
Засгийн газраас коронавируст цар тахлын үед иргэдийн амжиргааг дэмжих зорилгоор энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөгийг 100 мянган төгрөг болгох шийдвэр гарсан билээ.
Улмаар он дуустал олгохоор болоод байсан тус 100 мянган төгрөгийг ирэх оны зургадугаар сар хүртэл олгох шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. Тодруулбал, ирэх оны 1-6 дугаар сарын хугацаанд хүүхэд бүрд 100 мянга, түүнээс хойш он дуустал хүүхэд бүрд 20 мянган төгрөг олгоход нийт 864 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох эсэхийг УИХ-аар хэлэлцэн батлах юм байна.