Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Батбаясгалан: Сонгууль гээд ажлаа хаяад алга болдог байж таарахгүй

2020-10-05
0
ЖИРГЭХ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийв. Дараа нь нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон “Нийслэлийн хөрөнгө оруулалтаар барьсан таван агуулах, түрээсийн 35 агуулах, хангамжийн 30 бааз, Тавантолгой түлш компанийн 57 саравч, нийт 127 агуулахад 72 мянган тонн түлш нөөцөлсөн.

Аравдугаар сарын 5-ны байдлаар сайжруулсан түлшний борлуулалтын 300 цэг ажиллаж байна. Аравдугаар сарын 1-5-ны хооронд 9700 тонн түлш тээвэрлэж, борлуулалтын цэгт хүргэсэн. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх хүрээнд ажлын хэсэг байгуулж, эрсдэлийн үнэлгээ хийж байна. Гадаад, дотоод температурын зөрүүг нэмсэнтэй холбоотойгоор угаарын хий мэдрэгч болон яндан зуухны зөв галлагаатай холбоотой зөвлөмж, мэдээллийг айл өрхүүдэд хүргэж ажиллаж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар томуу, томуу төст өвчинтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэлээ. Тэрбээр “Нийслэлд томуу, томуу төст өвчин сүүлийн гурван жилийн байдлаар жил бүрийн арав, арваннэгдүгээр сард нэмэгдэж, өвчлөлийн дэгдэлт арванхоёр, нэгдүгээр сард явдаг. Нийт өвчлөгсдийн 37,2 хувийг 0-1 нас, 30,5 хувийг 2-4 нас, 17,2 хувийг 5-9 нас, 4,9 хувийг 10-15 насны хүүхэд эзэлж байна. Нийслэлийн харьяа нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд нийтдээ 2216 ор байдгаас 1123 нь хүүхдийнх байна. Хүүхдийн ортой нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд нийтдээ 1812 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд орны дүүргэлт 81,8 хувьтай байна. Үүнээс 650 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна” гэсэн юм.

Сайжруулсан шахмал түлшний борлуулалт, түгээлттэй холбоотой мэдээллийг “Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа “Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний 11 шугам ажиллаж байна. Нийт талбай дээрх үлдэгдэл 3948 тонн байна. Тээврийн 22 компани 240 орчим автомашинаар түгээлт хийж байна. Өчигдрийн байдлаар 259 удаагийн ачилтаар 2031 тонн түлшийг борлуулалтын 250 цэг рүү явуулсан. Нэг цэг рүү явуулж байгаа дундаж хэмжээ нь найман тонн. Энэ долоо хоногоос борлуулалтын цэгийг 586-д хүргэнэ.

Орон нутгаас иргэд болон оюутнууд түр оршин суухаар ирж байгаатай холбоотойгоор угаарын хий мэдрэгч нэмж тараах шаардлага тулгарч байна” гэлээ. Энэ асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Түр оршин сууж байгаа иргэдэд угаарын хий мэдрэгч тараах асуудал хүндрэлтэй байна. Тухайн дүүрэг, хороонд түр хугацаанд оршин сууж байгаа оюутнууд угаарын хий мэдрэгчээ өөрсдөө авч суурилуулах шаардлагатай. Дүүргийн удирдлагууд энд хяналт тавьж, ажилла” хэмээв.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Л.Гантөмөр “Холбогдох харьяа байгууллагууд хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж байна. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтаа сайн тавьж, ажиллах шаардлагатай. Олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хяналт тавих асуудал дутагдалтай байгааг холбогдох байгууллагын удирдлагуудад хандаж хэлмээр байна” гэв.

Хуралдааны төгсгөлд Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэд хэдэн чиглэлд холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өгсөн юм. Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга нар ажилдаа ирдэггүй хүмүүст хариуцлага тооцож, ажилла. Хуулийн дагуу зохих ёсны хариуцлагын тооц. Сонгуулийн үеэр ажлаа хаяад алга болдог байж таарахгүй. 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд холбогдох байгууллагууд хөрөнгө оруулалтын ажлаа энэ сарын 15-ныг гэхэд дуусга. Дулааны шугам сүлжээний компанийн удирдлагууд хуралд суумаар байна. Сайжруулсан түлшний хангалтын асуудал чухал. Нөөцөө боломжит бүх хувилбараар нэмэгдүүл. Нөөц, үйлдвэрлэл, борлуулалтын цэгийн нэмэгдэлтэй холбоотой ажлын хэсэг байгуулж, ажиллана. Түүхий нүүрсний хяналтыг нэмэгдүүлж, ажилла. Замын хөдөлгөөний түгжрэл ачаалал нэмэгдэж байгаатай холбоотойгоор нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэх, ажил эхлэх, тарах цагт зөв зохион байгуулалтыг хийх шаардлагатай байна. Явган зорчигч болон сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдалд холбогдох газрууд анхаарч ажилла. Үүнтэй холбоотой олон нийтэд уриалга гарга. Орон нутгийн ээлжит сонгууль болж байгаа энэ үед хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах шаардлагатай. Сонгуулийн үеэр халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиулж, ажиллах хэрэгтэй” хэмээлээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Улаанбаатарт 25 градус дулаан байна
Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
    11 цаг 33 мин
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
    14 цаг 51 мин
  • Ираны талаас "АНУ-тай хийх хэлэлцээрт Иран буулт хийхгүй” хэмээн мэдэгдлээ
    15 цаг 3 мин
  • ThunderZ-Tengri тоглолтын фото агшин
    15 цаг 17 мин
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
    Уржигдар 16 цаг 20 мин
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
    Уржигдар 16 цаг 10 мин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
    Уржигдар 14 цаг 28 мин
  • АНУ "Green Card" хүсэгчдийг эх оронд нь буцааж өргөдөл гаргуулах шинэ журам баталлаа
    Уржигдар 13 цаг 18 мин
  • Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Заяабалыг сонгов
    Уржигдар 13 цаг 08 мин
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
    Уржигдар 12 цаг 10 мин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
    Уржигдар 09 цаг 57 мин
  • “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно
    Уржигдар 09 цаг 47 мин
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
    Уржигдар 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Уржигдар 09 цаг 17 мин
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
    2026-05-22
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
    2026-05-22
  • Эверестийн оргилд 274 уулчин нэгэн зэрэг гарч дээд амжилт тогтоожээ
    2026-05-22
  • Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
    2026-05-22
  • АНУ Польш руу нэмэлт 5000 цэрэг илгээнэ гэж Трамп мэдэгдэв
    2026-05-22
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
    2026-05-22
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК