Ерөнхийлөгчийн Зарлигаар Монгол Улсын ”Хөдөлмөрийн баатар”, “Ардын эмч”, “Хүний гавьяат эмч”, “Эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан” цолоор эрүүл мэндийн салбарын 12 мэргэжилтэн шагнагдлаа.
Тухайлбал Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн ахмад эмч Ныгмет овогтой Есей, УХТЭ-ийн мэс заслын тасгийн ахмад эмч Р.Цэдэн-Иш “Ардын эмч” цолоор, Баянхонгор Хүрээ марал сумын ЭМТ-ийн их эмч Г.Байгалмаа, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч Ч.Оюунчимэг, Дорнод аймгийн БОЭТ-ийн их эмч С.Ганбат, Хөвсгөл аймгийн “Оточ эмнэлгийн их эмч Д.Мягмар, Өмнөговь аймгийн Нинж ачлал эмнэлгийн их эмч Р.Тунгалаг АШУҮИС-ийн багш А.Эрдэнэбилэг, УГТЭ-ийн их эмч З.Лхагвасүрэн нарын 7 эмч “Хүний гавьяат эмч” цолоор шагнууллаа. Мөн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн захирал Ц.Пүрэвдаш, Ач анагаах ухааны их сургуулийн ахлах багш Ч.Батаа, Ховд аймгийн Эрүүл заяа ТББ-ын тэргүүн Б.Жамсран нар “Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” цолоор энгэрээ мялаалаа.
Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаасан эмч, мэргэжилтнүүдэд Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа болон тус яамны хамт олон баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.