Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Түр хамгаалах байр хүүхдүүдийн хөлд дарагдсаар л...

2020-10-06
0
ЖИРГЭХ

Уусан архиндаа хөлчүүрхэж, гудамжинд тасраад унасан эмэгтэйн өврөөс 15-хан хоногтой нярайг холбогдох албаныхан түр хамгаалах байранд авч ирсэн өр өвтгөм хэрэг гарч байжээ. Тодруулбал, одоогоос жилийн өмнө буюу 2019 оны жавар тачигнасан өвлийн хүйтэн өдөр энэ явдал болсон байна. Ээж аавынхаа энхрийлэл, хайр халамжид өсч торних эрхтэй бяцхан зүрх архины хамааралтай гэр бүлд үр нь болж мэндэлж, харгис хүчирхийлэл дунд хорвоогийн бор хоног шаргал нарыг үдэж байгаа нь даанч харамсалтай. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд ирэх хүүхдийн тоо жилээс жилд өсөж байгааг тоо баримт гэрчилнэ. 2017-2019 онд 165-967, 2020 оны эхний есөн сард 727 хүүхэд иржээ. Энэ нь манай улсад хүүхдийн хүчирхийллийн хэрэг аюулын харанга дэлдэж эхэлснийг нотлон харуулж байна.
Аав, ээж нь архи ууж, агсам согтуу тавих үед аргаа бараад 108 тусгай дугаарын утас руу аврал эрэн ярьж, дүү нараа дагуулаад олон удаагийн давтамжтай ирдэг нэг өрхийн нэлээд хэдэн хүүхэд байдаг гэнэ. Тиймээс манай сонины сурвалжлах багийнхан бодит байдлыг сурвалжлахаар ……. /нууцлав/ дүүргийн нутаг дэвсгэрт орших Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг зорьсон юм.

ТҮР ХАМГААЛАХ БАЙРАНД 0-6 НАСНЫ 15 ХҮҮХЭД АМЬДАРЧ БАЙНА

Өнгөрсөн баасан гаргийн 16:30 цагийн үед тус байранд очиход нам гүмхэн, чимээгүй орчин биднийг угтлаа. Учир нь, хүүхдүүд өдрийн хоолоо идчихээд унтаж байв. Давхар бүрийн хананд хүүхдэд зориулсан хүүхэлдэйн киноны баатраас эхлээд өнгө алагласан зургийг зурсан харагдана. Өргөн цэлгэр, цэвэрхэн тасалгааг хүүхдэд зориулж тохижуулжээ. Тоглоом, сургалт, нярайн, хоолны, охид, хөвгүүдийн, унтлагын зэрэг нэлээд хэдэн өрөө давхар бүрт байрлах аж. Өрөө бүр өөрийн гэсэн өнгө аястай харагдана. Сэтгэлзүйчтэй ярилцдаг өрөө л гэхэд хүүхдэд тайван байдлыг мэдрүүлэхийн тулд цагаан, ногоон өнгөөр голчлон тохижуулжээ. Тус төвд ирж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь сэтгэлзүйн асуудалтай байдаг гэнэ. Тиймээс тайвшралыг олгохын тулд ийн зохицуулсан байна. Түр хамгаалах байранд 17:00 цагийн байдлаар 30 хүүхэд хамгааллын үйлчилгээ авч байлаа. Тэдний дотор зургаан сар хүртэлх 15, 7-12 хүртэлх насны найм, 13-18 насны долоон хүүхэд байгаа аж.


Өдөр, шөнө, өглөө, орой гэлтгүй хүүхдүүдийг цагдаагийн байгууллагын ажилтан болон холбогдох албаныхан авчирч өгдөг байна. Хоёр хоног хоол идээгүй, зодуулсан шарх сорвитой, өмссөн хувцас нь дайр даг болчихсон хүүхдүүд ихэвчлэн ирдэг. Нярай хүүхдүүдийн хонго нь шээсэндээ түлэгдээд улаан нялга болчихсон байх нь энүүхэнд. 5-12 насныхан нулимс нь цийлэгнэж, айж чичирсэн, сэтгэл хямралын байдалтай ирээд эхний гурван хоног орилж, цочиж сэрээд унтаж ч чаддаггүй байна. Харин 12-18 насныхан гүн бодолд дарагдсан, аав ээжийгээ үзэн ядсан, гутарчихсан байдалтай ирдэг гэнэ.

Хүчирхийлэлд өртөөд ирсэн хүүхдүүдийг түр хамгаалах байрны ажилчид бараг л аав ээжээс нь илүү асарч хамгаалж, хайрлаж, халамжилна.

Тэднийг ирэхэд хамгийн түрүүнд кейстэй нь танилцаж, өмсөж ирсэн хувцсыг нь тайлуулж, угаалганд өгөөд уутанд хийж, нэрийг нь бичиж, хадгалдаг байна. Үүний дараа усанд оруулж, цэвэрхэн хувцас өмсүүлснээр асаргаа, үйлчилгээний ажил эхэлдэг. Асаргаа халамж, эрүүл мэнд, хөгжил, сэтгэлзүйн үйлчилгээг давхар үзүүлдэг аж.
Нярай хүүхдэд асаргаа их чухал. Эхийн хэвлийгээс төрөөд удаагүй бяцхан үрс ирсэн өдөртөө орчиндоо дасахгүй шөнөжин бишүүрхэж уйлна. Тиймээс тэднийг сүү, живх, дархлааг нь дэмжих витаминаар таслахгүй тохь тухтай байлгахыг хичээж ажилладаг гэнэ. Хоёр хоноод л сүүгээ хөхөөд орчинтойгоо дасч эхэлдэг байна. Түр хамгаалах байранд байрлаж байгаа том хүүхдүүд нь өөрсдийнхөө дүүг харахаас гадна өлгийтэй нярай хүүхдүүдийг саатуулдаг. Олон хоног байвал бие биедээ дасч, өөрийн амьдралд тохиолдсон хэцүү зүйлийг хоорондоо ярилцаж сэтгэлээ уудалдаг аж.

АРХИНЫ ХАМААРАЛТАЙ ИРГЭНИЙ ХҮҮХДҮҮД АЙДАС ДУНД АМЬДАРЧ БАЙНА

Түр хамгаалах байранд хүүхдийг 24-168 цаг буюу дээд тал нь долоо хоног байршуулах журамтай. Гэвч журам хэрэгжих нөхцөл хараахан бүрдээгүй байна. Хоёр жилийн турш хөгжлийн бэрхшээлтэй охин амьдарсан тохиолдол ч бий. “Хамгийн багадаа долоо хоног байрладаг. Хоёр жил амьдарсан охиноо Сэргээн засах хөгжлийн төвтэй нэг жилийн гэрээ байгуулж, эмчилгээ хийлгэхээр явуулсан. Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргээс ирсэн гурван настай хүү таван сар байрлаж байна. Аав ээж хоёр нь архины хамааралтай. Буцааж өгөх ямар ч боломж байхгүй” гэж Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны зохицуулагч Б.Батрсүрэн хэлж байсан юм. Тэрбээр үргэлжлүүлэн “2020 он гарснаас хойш өнөөдрийг хүртэл 727 хүүхэд үйлчилгээ авсан. 30 хүүхдийн хоёр нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Зургаа нь бие махбодын бусад нь үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд байгаа. Хүчирхийллийг бэлгийн, биемахбодын, үл хайхрах гэж гурав ангилдаг. Үл хайхрах хүчирхийлэлд архи ууж айлгах болон хүүхдээ айлд олон хоногоор орхиж явах зэрэг жишээ багтаж болно. Энд ирсэн хүүхдүүдийн эцэг эхчүүдийн 90 хувь нь архины хамааралтай. Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд архи их уудаг болчихож. Хүүхдүүд хүртэл өөрсдөө ярина. “Ээж архи ууж ирээд зодож, гэрээс хөөсөн” гэдэг” хэмээв.
Энэ мэтчилэн эмгэнэлт хэргийн золиос нь ихэвчлэн бага насны хүүхэд болдог байна. Тэд өөрсдийгөө хамгаалахын тулд хаана, хэнд хандахаа мэддэггүй. Тиймээс хажуу хөрш нь цагдаа юм уу 108 дугаарын утсанд дуудлага өгснөөр хэд хоног түр хамгаалах байранд сэтгэл амар байрладаг байна. Хэдхэн хоногийн өмнө хойд эцгийнхээ харгислал дунд харамсалтайгаар хорвоог орхисон охины хэргээс үүдэн далд хүчирхийлэлд өртдөг байсан өсвөр насны хүүхдүүд өөрсдөө тус төвд хандаж, хамгаалуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, ирдэг болсон гэнэ. Аав ээж нь олон хоногийн турш гэртээ хүмүүс цуглуулж архи уух үед 108 дугаарын утсанд дуудлага өгч хамгаалах байранд ирдэг хэсэг бүлэг хүүхэд ч байдаг гэнэ. Үүнээс хүүхдүүд өөрсдийгөө төрийн хамгаалалтад очвол хэд хоног дулаан байранд тохь тухтай, идэх хоолтой, айдасгүй орчинд амгалан тайван байна гэдгээ хэдийнэ мэддэг болжээ.

16:00 ЦАГААС ҮҮРИЙН 06:00 ЦАГ ХҮРТЭЛ ХҮҮХДИЙН ЦУВАА ТАСАРДАГГҮЙ

Ариун цэврийн өрөөний үүдэнд “Хөөрхнүүд минь, гараа сайн угаагаарай” гэсэн бичиг хаджээ. Дотогш ороход хүүхдүүд ээлжлэн гар, нүүрээ угааж оройн хоолоо идэхээр гал тогооны өрөөнд орцгоов. Хүүхдийн насанд тохирохуйц том жижиг, ширээ сандлыг эгнүүлэн тавьжээ. Нэг төвд байрлаж байгаа болохоор бие биедээ анхаарал тавих, хоолыг нь халбагадаад өгч байгаагаас харахад тэд өөр хоорондоо ижилдэн дассан нь илт. “Миний хүүхдүүд сайхан хооллоорой” гэж эвлэгхэн хэлэх бүсгүйг Ч.Нямхүү гэдэг. Тэрбээр түр хамгаалах байр 2017 онд үйл ажиллагаа явуулж эхэлснээс өнөөдрийг хүртэл нийгмийн ажилтны албан тушаалыг хашиж байна. Түүнээс хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн сэтгэлзүйн байдал болон хонож ажиллахад ямар хүндрэл гардгийг асуухад “Хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсанд ирсэн дуудлагын дагуу бид хүүхдүүдээ хүлээж авдаг. Зарим тохиолдолд цагдаа хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хүлээлгэж өгөх тохиолдол бий. Хонож ажиллах үед шөнөдөө хамгийн багадаа 4-5 хүүхэд ирнэ. 10-аас дээш хүүхэд ирэх ч үе байдаг. Өдрийн цагаар ирдэг хүүхдийн тоо харьцангуй бага. 16:00 цагаас үүрийн 06:00 цаг хүртэл хүүхдийн цуваа тасардаггүй. 17:00 цагаас хойш хүүхдүүдийн сэтгэл хөдлөлийн түвшин өндөр болдог. Энэ үед хүүхдүүд өдөр байдгаасаа илүү уур бухимдал, айдас түгжүүртэй болж байгаа нь илт мэдрэгддэг.

Эцэг, эх нь оройн цагаар архидан согтуурч, агсам тавьдаг нь хүүхдүүдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байгаагийн илрэл юм.

Ээлжийн ажилтан шөнө цурам хийх ч эрх байхгүй. Учир нь, шөнө хараа хяналтаа бүр чангатгах хэрэгтэй. Өсвөр насны хүүхдүүд нойрны хямралтай байдаг. Шөнө унтаж чаддаггүй. Тухайн хүүхдүүдтэй илүү нээлттэй ярилцаж, туслах багштай нийлж, үлгэр ярьж өгөх ч юмуу амраах талд анхаарал хандуулдаг. Оройн цагаар ээлжинд гарах эрсдэлтэй. Хүүхэд ямар ч үйлдэл хийж магадгүй. Тиймээс илүү дотно байх нь чухал. Сэтгэл эмзэглэх, эмрэх тохиолдол өдөр бүр гарна. Ээж нь архины хамааралтай, тархины хавангийн оноштой найман настай, хөгжлийн бэрхшээлтэй охин хоёр жилийн өмнө манайд ирж байсан. Хүний үгийг ойлгодог ч өөрийгөө илэрхийлэх ямар ч чадамжгүй. Хүнээр хооллуулдаг тэр хүүхдийг Сэргээн засах хөгжлийн төвд хүргэж өгсөн. Миний үгийг сонсохоороо инээмсэглээд харилцан ярилцах хүсэлтэй ч эрүүл хүүхэд шиг өөрийгөө илэрхийлж чадахгүй байгааг хараад сэтгэл эмзэглэдэг. Өвлийн хүйтэнд гудамжнаас 15 хоногтой нярайг хөлдөхийн даваан дээр авч ирэхэд нулимс өөрийн эрхгүй урсаж, өрөвдөж, хайрлаж байсан. Энд ирдэг хүүхдүүдийн эцэг эхчүүд нь бүгд л архины хамааралтай байдаг. Бид энд байрлах хэдэн хоногт нь хайр халамжаар дутаахгүй байлгадаг ч хүүхдүүдийн сэтгэл ээж, аав руугаа л байдаг юм билээ” гээд гунигтайхан инээмсэглэсээр биднийг үдсэн юм.

С.Ичинхорлоо

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
No Brand болон Emart Club - “Улаанбаатар Түншлэл 2026” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    10 цаг 17 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    10 цаг 56 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    11 цаг 0 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    11 цаг 24 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    11 цаг 27 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    11 цаг 34 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    11 цаг 40 мин
  • Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
    11 цаг 47 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    11 цаг 50 мин
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
    12 цаг 21 мин
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    13 цаг 8 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    13 цаг 47 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    14 цаг 34 мин
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
    15 цаг 4 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    15 цаг 20 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    15 цаг 40 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    15 цаг 44 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    16 цаг 8 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    16 цаг 29 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    16 цаг 47 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК