Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Бид хэнд итгэх вэ, ураны хөнөөл тоглоом биш"

2020-10-06
0
ЖИРГЭХ

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаагаа явуулдаг Франц улсын төрийн өмчит “Бадрах Энержи” ХХК тун удахгүй үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлнэ. Тус компани нь хайгуулын болоод туршилтын олборлолт хийж эхэлсэнээс хойш мал амьтан мутацад орж, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болсон. Тиймээс Дорноговьчуудын төдийгүй монголчуудын эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн энэхүү компанийн үйл ажиллагааг зогсоож өгөхийг нутгийн иргэд хүсч байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Нутгийн иргэдийн мэдээлж буйгаар уран олборлоход ашигладаг хүхрийн хийг газрын гүнд шахсанаар хөрсөн доор 120 нэр төрлийн химийн элемент задарч хөрс, усанд шингэж улмаар өвс ургамал, ундны усанд нөлөөлж хүн, малгүй хордож мутацад орж байгаа аж.

Тиймээс ч хууль шүүхийн байгууллагаар явсан ч үр дүнд хүрээгүй учир мутацад орсон зургаан хөлтэй ямааг олон нийтэд үзүүлж, олны анхаарлыг энэ чигт татсан.   

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулдаг “Бадрах Энержи” ХХК-ийн хайгуулын олборлолт хийж буй газарт хяналт, шинжилгээ хийсэн ажлын хэсэг өчигдөр зургадугаар сард хийсэн шалгалтын дүнгээ танилцуулав.

Ажлын хэсгийн шалгалтаар уран олборлох гэж байгаа “Бадрах Энержи “онц”, ураны аюул нүүрлээд байгаа талаар мэдээлсэн нутгийн иргэд “муу” дүн авсан бололтой.  

Ажлын хэсгийнхний мэдээлж буйгаар “19 өрхийн 330 орчим малаас дээж авч лабораторид шинжлэхэд малын эрүүл мэндэд зөвшөөрөгдөх хэмжээнээс илүүгээр эмгэг үүсгэх нөхцөл тогтоогдоогүй. Хайгуулын болон туршилтын олборлолт хийсэн цэгүүдэд шинжилгээ хийхэд энэ цэгээс 10-100 метр орчим тодорхой зайд холдоход цацрагийн тун хэмжээ байгалийн ердийн түвшиндээ хүрдэг. Эндээс малчдын эрүүл мэнд, хүн ардад ямар нэгэн өндөр тунгийн хорт нөхцөл байхгүй. Монгол орны дундаж хэмжээнээс ураны цацрагийн тун хэмжээ Дорноговьд өндөр байдаг. Өндөр гарсан цэгүүдэд хэмжилт хийсэн. Уснаас авсан дээжид ч мөн зөвшөөрөгдөх хэмжээнд байна. Тиймээс нутгийн иргэд тайван байж болно” хэмээв.

Харин шалгалтын хэсгийн дүнг эсэргүүцсэн Дорноговь аймгийн иргэд уг мэдээллийн дараа мутацад орсон зургаан хөлтэй ямаанууд болон Улаанбадрах сумаас эрүүл гэгдэж авч ирсэн хонь ямаануудаа нядалж, гэдэс дотор нь уранд хэрхэн хордсон байгааг олон нийтэд үзүүлэв.

 

Газар дээр нь очсон хэвлэл мэдээллийнхэн болон иргэд нядалсан малын гэдэс дотор ямар нэгэн байдлаар өөрчлөгдсөн байна гэдгийг хэлж, цахим сүлжээнд “Ураны аюул нүүрлэсэн байна. Төр засгийн удирдлагууд ямар учраас “Бадрах энержи” ХХК-ийг хаацайлж, төрийн албан хаагчдаар худал дүгнэлт гаргуулж, олон нийтэд мэдээлүүлээд байгаа юм. Зургаан сард хийсэн шалгалтын дүнг юуны учир өнөөдөр мэдээлэв” гэгчлэн байр сууриа илэрхийлж байна.  

Дорноговьчууд геологийн тогтоцын хувьд уран өндөр байдаг нутагт төрж өсчихөөд сүржигнээд хэрэггүй гэх утгатай ажлын хэсгийн дүгнэлт олон нийтийн бухимдлыг төрүүлээд байгаа юм.

Ямартай ч багагүй хэл ам таталж, компанийхаа нэрийг хүртэл хэдэнтэй сольж, амжсан уран олборлох “Бадрах Энержи” ХХК-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж болох эсэхэд төр засгийн удирлагууд анхаарал хандуулах шаардлагатай болоод байна.

Ураны хор хөнөөл гэдэг үнэхээр нэг аймаг сумын асуудал бус үндэсний аюулгүй байдлын хэмжээний зүйл. Монголчууд бидэнд мөнгө хэрэгтэй ч хүн ардын эрүүл мэнд, тусгаар тогтонол хэдэг юугаар ч солихгүй үнэт эд билээ.

 

Б.Батчимэг 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Улаанбаатарт 25 градус дулаан байна
Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Туршилт (66.181.184.129)
    Яг Улаанбаатарын утаа шиг туршилт хийх болно
    2025 оны 01 сарын 07 | Хариулах
  • зочин (202.131.238.150)
    Төр засаг АНХААРАЛ тавих цаг болсон ...... Энэ бол маш аюултай хор хөнөөлтэй.
    2020 оны 10 сарын 07 | Хариулах
  • mgl emegtei (77.87.228.70)
    Ene togloom bish
    2020 оны 10 сарын 07 | Хариулах
  • Хахаха (182.160.33.118)
    Ганцхан мал хордоод, хүн, амьтан зүү зүгээр хахаха
    2020 оны 10 сарын 07 | Хариулах
  • mongol (150.129.142.247)
    Umhii gadnii gar hul bolson segnuud uran gej yu baidgiich medehgui hevtej baij hudal yarij olon niitiig uimuulehee boli mongol uls uranaa ashiglaj hugjih estoi bolohoos ta nar shig gadnaas hahuuli avch yam hiij baigaa humuusiig daramtalj mungu oloh hergsel bolgodoggui yam uranii haiguul hiigeed hoer gurvan tolgoitoi olon hultei mal gardag gej yamar mal ni ta nart helchihsen yam hun turulhitunii hamgiin tom osol bolson chernobiliin atomiin stants,yaponii nagasaki,hiroshima hotuud deer hayasan atomiin bumbuguus bolood tegeed yaagaad hoer gurvan tolgoitoi olon hultei amitan hun turuhgui baigaa yam erguu malnuud
    2020 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (98.169.39.142)
    Urand hordson ni oilgomjtoi shuu dee. Ene France company olon ulsad ner muutai yaduu ornuudiig onilj business hiideg neree hed hed oorchilson mash aualtai company shuu dee. Olon zuun jil malaa dagasan Mongolchuud maliin tsus oirtson uguigee medehteigee bailgui!!!!
    2020 оны 10 сарын 06 | Хариулах
    • zochin
      chi hutsalgui uuriiguu hichee yugaach medehgui mal shig bolchihson teneguud
      2020 оны 10 сарын 06
  • Иргэн (82.144.201.2)
    Энэ асуудлаа ГХЯ-д тавих хэрэгтэй, учир нь Японы гадаад хэргийн сайд айлчлах гэж байгаа юм бна. Энэ завшааныг ашиглах нь зүйтэй байх....
    2020 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.161.125)
    Хэрэв урааны уурхайгаас тийм хор хөнөөл учирдагбол Дорнод аймгийн Дашбалбар сумынхан аль хэдийн бүгд үхсэн, эсвэл мутацид орсон байх ёстой доо??? Мардайн уурхайг оросууд олон жил олборлож, вагоноор шууд хойш нь зөөдөг байсан. Монгол хүн тийшээ ойртож очих ч эрхгүй хаалттай тосгон байсан шүү!!!
    2020 оны 10 сарын 06 | Хариулах
  • Иргэн (82.144.201.2)
    Хяналт хийсэн ажлын хэсгийнхэн францын компаниас мөнгө төгрөг, хахууль авсан бна. Уран бол маш аюултай, японы мэргэжилтэнгүүдээр дүн шинжилгээ хийлгэсэн юм бна уу, тэд нарын тусламжийг авах хэрэгтэй, лекц яриа сурталчилгааг япон, украины мэргэжил тэгш оролццууулах хэрэгтэй. Наад ажлын хэсгийн нөхдүүдийг Чернобыль -д хоёр долоо хоногийн томилолтоор явуулж, нүдээр харуулах хэрэгтэй, ямар гай гамшиг аварсаныг харуулаад!!! Бүхэл бүтэн баримтад кино байдаг шүү дээ. УРАН БОЛ ТОГЛООМ БИШ ШҮҮ!!!!!
    2020 оны 10 сарын 06 | Хариулах
    • shar had ruu
      2020 оны 10 сарын 06
  • Зочин (103.212.118.212)
    Байгаль орчны үнэлгээ хийдэг компаниуд тэр үнэлгээ хийлгсэн уурхайгаас хөлсөө авдаг монгол улсын журам үйлчилсээр л байгаа юу?
    2020 оны 10 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
    11 цаг 32 мин
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
    14 цаг 50 мин
  • Ираны талаас "АНУ-тай хийх хэлэлцээрт Иран буулт хийхгүй” хэмээн мэдэгдлээ
    15 цаг 2 мин
  • ThunderZ-Tengri тоглолтын фото агшин
    15 цаг 16 мин
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
    Уржигдар 16 цаг 20 мин
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
    Уржигдар 16 цаг 10 мин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
    Уржигдар 14 цаг 28 мин
  • АНУ "Green Card" хүсэгчдийг эх оронд нь буцааж өргөдөл гаргуулах шинэ журам баталлаа
    Уржигдар 13 цаг 18 мин
  • Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Заяабалыг сонгов
    Уржигдар 13 цаг 08 мин
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
    Уржигдар 12 цаг 10 мин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
    Уржигдар 09 цаг 57 мин
  • “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно
    Уржигдар 09 цаг 47 мин
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
    Уржигдар 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Уржигдар 09 цаг 17 мин
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
    2026-05-22
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
    2026-05-22
  • Эверестийн оргилд 274 уулчин нэгэн зэрэг гарч дээд амжилт тогтоожээ
    2026-05-22
  • Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
    2026-05-22
  • АНУ Польш руу нэмэлт 5000 цэрэг илгээнэ гэж Трамп мэдэгдэв
    2026-05-22
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
    2026-05-22
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК