“Никитоны”-ы гэдгээрээ анх олноо танигдсан төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат Монголынхоо ард түмэнд, тэр тусмаа рок попынхондоо зориулан ““Chinbaa&freinds” талархлын тоглолтоо толилуулахаар болжээ.
Тэрбээр хүнд өвчин тусч, хайртай гэргий нь донор болж аюулт өвчнийг ялан дийлсэн билээ. Рок попынх нь нөхөд түүний эмчилгээний зардалд зориулж хандивын тоглолт зохион байгуулахаар товыг нь зарлаад байсан ч “Ковид-19” цар тахлын улмаас аргагүйн эрхэнд цуцалж байсан юм.
Энэ удаад эрүүл саруул болоод тайзан дээрээ эргэн ирсэн Б.Чинбат энэ сарын 11-ны өдөр “UB Palace”-ийн концертын их танхимд талархлын тоглолтоо толилуулах бөгөөд тасалбарын үнэ 30-60 мянган төгрөг аж.
Сэтгэгдэл (4)