АН-ын ууган гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэдний зүгээс “Бид 1990 оны хувьсгалыг хамт бүтээлцсэн гишүүд байна. Сүүлийн жилүүдэд бодлогын алдаа гаргаж, ардчиллын удирдагчид улс орныг доройтоход хүргэлээ. Н.Энхбаяртай АН хүч нийлж, орон нутгийн сонгуульд хамтарч оролцож байгаад намын шударга, эгэл жирийн гишүүд эрс эсэргүүцэж байна. Н.Энхбаярын цаад ашиг сонирхол нь хүмүүсийн тархийг угааж, улс төрийн тавцанд гарч өс хонзонгоо авах гэсэн ийм үйлдэл гэж бид үзэж байгаа.
Намын мянга мянган гишүүдийн итгэл үнэмшил, зорилгыг нухчин дарж байна. АН-ыг ардчилалгүй болгосон хүн бол С.Эрдэнэ. АН-д өөрийн гэсэн дүрэм байхгүй болсон. Гишүүдийнхээ үгийг сонсдоггүй, дарга нарын наймааны нам боллоо.
Орон нутгийн сонгуульд намтар түүх нь худал хуурмаг хүмүүсийг дэвшүүлж байгаад намын нөхөд бид ичиж байна. Чадвартай гишүүд нь нэр дэвшиж чадахгүй байгаа нь бодит төрх. Намтар түүхээ буруу бичээд явж байгаа хүмүүс нэр дэвшээд гарч ирвэл юу хийх вэ. Албан ёсны дарга ч алга. Үүрэг гүйцэтгэгч нар эцэст нь хариуцлага хүлээхгүй үлддэг ийм байдал бий болсонд харамсаж байна” гэлээ.
А.Сүх