ОХУ-д коронавирусний халдварын тохиолдлын тоо тавдугаар сараас хойш анх удаа 10 мянгыг давж, 10888 болсон тухай Цар тахалтай тэмцэх шуурхай штабаас нь мэдээлжээ.
Москвад өчигдрөөс нийт ажиллагсдын 30 орчим хувийг гэрээс нь ажиллуулахаар болж, 65-аас дээш насныхан буюу хүнд өвчтөнүүд шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг холбогдох албаныхан зөвлөж, сурагчдыг 14 хоног амраахаар шийдвэрлэжээ.
Улсын хэмжээнд хөл хорио тогтооход арай эрт байна хэмээн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газар нь мэдэгдээд байгаа юм.
У.Тэргэл