Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлах үеэрээ цар тахлын энэ хүнд цагт хөршийн хувьд тусалж, дэмжинэ хэмээгээд 30 мянган хонь хандивлахаа мэдэгдсэн.
Тэгвэл энэхүү 30 мянган хонины эхний ээлжийн 5000 хонийг БНХАУ-руу гаргахаар Дорноговь аймагт хүргүүлээд байгаа аж. Дээрх 30 мянган хонийг худалдан авахад Монголын хоёр томоохон компаниас нэг сая ам.долларыг гаргуулахаар болсон.
Харин энэхүү санхүүжилт эхнээсээ орж эхэлсэн ба үлдсэн хоньдыг үргэлжлүүлэн худалдан авах юм байна.
Сэтгэгдэл (1)