Орон сууцанд гарсан галын улмаас 48 настай нэгэн эрэгтэй амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны орцонд гал гарч байна гэсэн дуудлагыг өчигдөр 23:10 цагт иржээ.
Улмаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид найман минутын дараа ирэхэд иргэн Х-ийн 3 өрөө орон сууцны 4х3 метрийн хэмжээтэй өрөөнд эд хогшил шатаж байсан аж. Галыг 30 минутад унтраасан ч иргэн 48 настай, эрэгтэй угаартан нас баржээ.
Сэтгэгдэл (2)