Хан-Уул дүүрэг, Яармагийн замд дахин бага насны хүүхэд автомашин мөргүүлсөн осол гарчээ.
Тодрулбал өнөөдөр өглөө 08.10 цагийн орчимд "British school" сургуулийн хойд замд "Honda crv" маркийн автомашины жолооч явган хүний гарц дээр 10 настай хүүхдийг мөргөжээ. "Ослын улмаас хүүхдийн амь нас хохироогүй. Одоогоор ил харагдах гэмтэл шархгүй байна" гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Иргэдээ, жолооч нараа явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасч, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөх, эцэг, эхчүүд 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (2)