Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Иргэдийг аюулгүй байдлаа хангаж, угаар мэдрэгчийг тогтмол шалгаж байхыг анхаарууллаа

2020-10-08
0
ЖИРГЭХ

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан угаарын хийнд өртсөн гэх дуудлага ихсэх төлөвтэй байна. Энэ сарын 07-08-ны өдрүүдэд гурван өрхөөс угаарын хийнд өртсөн гэх дуудлага ирж, яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Иймд айл өрх бүр зуух пийшингийн битүүмжлэлийг шалгах, яндангаа хөөлөх, угаар мэдрэгчийн ажиллаж буй эсэхийг тогтмол шалгаж, аюулгүй байдлаа хангахыг албаныхан сануулсан юм.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх, утаа мэдрэгчийг суурилуулах зэрэг хэрэглээний ажлуудыг хийж байгаа. “Тавантолгой түлш” компанийн “Хэрэглэгчдэд үйлчлэх алба”-ны хяналтын ажилтнууд айл бүрээр орж зөвөлгөө мэдээлэл өгч, өндөр настан, жирэмсэн эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн янданг хөөлөх, пийшин зуухыг засварлаж байгаа. Иргэдийн аюулгүй байдлыг хангах, угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зорилгоор эдгээр ажлыг хийж байгаа.Тиймээс  өрх бүр галлагааны аюулгүй байдлыг хангаж, яндангаа хөөлж, галлагааг зөв хийх, агааржуулалтын системээ сайжруулан утаа мэдрэгчийг байрлуулсан байх шаардлагатай. Иргэдийн зүгээс худал дуудлага өгөх тохиолдол гарч байна. Тухайлбал, архи согтууруулах ундаа хэтрүүлсэн үед нь бие нь муудах эсвэл даралт ихэссэн үедээ угаарын хийнд хордчихлоо гэсэн дуудлага өгсөн тохиолдол гарсан. Иймд   хуурамч дуудлага өгч, төрийн байгууллагын ажилд хүндрэл учруулахгүй байхыг анхааруулж байна” гэв.

Нийслэлийн Засаг даргын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай болон  угаарын хийнээс урьдчилан сэргийлэх тухай захирамжын хүрээнд нутгийн захиргааны 6000 төрийн албан хаагч гэр хорооллын айл өрхүүдээр явж аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж буй.  Өнөөдрийн байдлаар гэр хорооллын бүх өрхүүдэд угаар мэдрэгчийг тарааж дууссан. 2020-2021 оны өвөлжилтийн хүрээнд 800-1000 сайжруулсан түлшний борлуулалтын цэг ажиллах бөгөөд тээвэрлэлтийн компаниудын тоог нэмэгдүүлжээ. Агаарын чанарын үзүүлэлт өмнөх оны мөн энэ үетэй харьцуулахад PM10 тоосонцорын хэмжээ 30 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа  дэлхийн олон нийтэд тархаад буй цар тахлын мэдээллийг дэлгэрэнгүй мэдээллээ. Тэрбээр “Өнгөрсөн 24 цагийн байдлаар “Ковид-19”-ийн халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй, нийт 315 тохиолдол байна. Өнгөрсөн хугацаанд 307 хүн эдгэрч, эмнэлгээс гарч, ХӨСҮТ-д 7 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тусгаарлалт, ажиглалтад 3672  иргэн байна. Хүйтний улирал ирж байгаатай холбогдуулах томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, амны хаалт тогтмол зүүж хэвших, ханиад хүрсэн хүүхдийг цэцэрлэг, сургуульд явуулалгүй гэрээр асрах, эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Энэ сарын 1-нээс эхэлж томуугийн дархлаажуулалтыг хийж эхэлсэн бөгөөд 351.200 гаруй хүнд хийхээс 89.216 хүнийг хамруулаад байна.
Энэхүү дархлаажуулалтыг 6 сартай хүүхдээс 65-аас дээш насны бүх хүнд хийнэ. Эхний ээлжид ЕБС-ийн 9 настай хүүхдэд, цэцэрлэгийн 5 хүртэлх насны хүүхдүүдэд хийхээр зорин ажиллаж байна” хэмээлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Улаанбаатарт 25 градус дулаан байна
Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
    13 цаг 4 мин
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
    16 цаг 22 мин
  • Ираны талаас "АНУ-тай хийх хэлэлцээрт Иран буулт хийхгүй” хэмээн мэдэгдлээ
    16 цаг 35 мин
  • ThunderZ-Tengri тоглолтын фото агшин
    16 цаг 48 мин
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
    Уржигдар 16 цаг 20 мин
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
    Уржигдар 16 цаг 10 мин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
    Уржигдар 14 цаг 28 мин
  • АНУ "Green Card" хүсэгчдийг эх оронд нь буцааж өргөдөл гаргуулах шинэ журам баталлаа
    Уржигдар 13 цаг 18 мин
  • Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Заяабалыг сонгов
    Уржигдар 13 цаг 08 мин
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
    Уржигдар 12 цаг 10 мин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
    Уржигдар 09 цаг 57 мин
  • “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно
    Уржигдар 09 цаг 47 мин
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
    Уржигдар 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Уржигдар 09 цаг 17 мин
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
    2026-05-22
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
    2026-05-22
  • Эверестийн оргилд 274 уулчин нэгэн зэрэг гарч дээд амжилт тогтоожээ
    2026-05-22
  • Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
    2026-05-22
  • АНУ Польш руу нэмэлт 5000 цэрэг илгээнэ гэж Трамп мэдэгдэв
    2026-05-22
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
    2026-05-22
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК