Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ГССҮТ-ийн төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын их засвар, шинэ тоног төхөөрөмжийг нь хүлээлгэн өглөө

2020-10-08
0
ЖИРГЭХ

ГССҮТ-ийн төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын их засвар болон шинэ тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр-5” төслийн хүрээнд хийсэн энэ ажлын нээлт өнөөдөр боллоо. Нийт 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилттэй засвар шинэчлэлийн ажлын хөрөнгийн 461 тэрбумаар нь барилгын засвар үйлчилгээ, 830 гаруй сая төгрөгөөр ариутгал халдваргүйтгэлийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр шинэчилсэн байна.

Мөн энэ долоо хоногт Сүхбаатар, Дорнод аймгуудад ариутгалын тасгийн барилгын их засвар, шинэчлэлтийн ажлыг хүлээлгэн өгөх юм.

"Үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд анхаарч, АРИУТГАЛЫН шинэчлэлтүүдийг хийж байна"

Arslan.mn

Арга хэмжээг нээж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлсэн үгэндээ " Эрүүл мэндийн байгууллагын нэн тэргүүний зорилт нь эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд болон үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, халдвараас  сэргийлэх зэргээр үйлчлүүлэгчээ дээдэлсэн тусламж үйлчилгээнд чиглэгддэг.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагад халдвараас сэргийлэх хяналтын тогтолцоог бэхжүүлэн ариутгал, халдваргүйтгэлийн чанарыг сайжруулах, ариутгалын орчин үеийн тоног төхөөрөмжөөр үе шаттай хангах,  хүний нөөцийг нэмэгдүүлэх хэрэгцээ тулгарч байгааг чухалчилж тэмдэглэсэн.

“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр (ЭМСХХ)-5” төслийн хүрээнд ‘’Цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах’’ чиглэлээр 2013 оноос эхлэн Төв болон Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Бүсийн Оношилгоо эмчилгээний төв, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд нийт 27  эрүүл мэндийн байгууллагад амжилттай хэрэгжээд байна.

Төслийн үр дүнд Монгол Улсын Цусны салбарт цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэлт сайжирч, аюулгүй цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шинэ техник, технологи  нэвтэрч,  эрүүл мэндийн байгууллагад, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын бүртгэл, мэдээлэл сайжирч, эмнэлгийн ажилчдын халдвар авах эрсдэл буурсан байна.

Өнөөдөр бид ЭМСХХ-5 төслийн хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын  их засвар (461,6  сая төгрөг), 14 нэр төрлийн 20 ширхэг (845,4 сая төгрөгийн) шинэ тоног төхөөрөмжийг ханган нийлүүлж,  нийт тус төвд 1,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хүлээлгэн өгөх тэмдэглэлт үйл ажиллагааг зохион байгуулж байна. 

Төслийн хүрээнд авч хэрэгжүүлсэн цогц үйл ажиллагаа нь Дэлхий нийтийн өмнө  тулгамдаад  байгаа Коронавируст цар тахлын халдвараас сэргийлэх,  эмнэлгийн тусламж  үйлчилгээний бэлэн байдлыг хангахад ихээхэн хувь нэмэр оруулж байна. 

Мөн Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ээр үүсгэгдсэн цар тахлын эсрэг бэлэн байдал болон хариу арга хэмжээг дэмжих зорилгоор  30 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийн төслийг хэрэгжүүлэхээр   зээлийн хэлэлцээрийг энэ оны 5 дугаар сард байгуулсан. Тус санхүүжилтийн хүрээнд 7 (Архангай, Төв, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий) аймгийн нэгдсэн эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгийн иж бүрэн шинэчлэлийг хийх юм.  

Төслийг амжилттай хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа сайжруулахад Та бүхний дэмжлэг, идэвх оролцоо ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд өнөө цагт энэхүү төслийн ач холбогдлыг өндөр үнэлж байгаа юм. Энэхүү төслийн залгамж чанарыг хадгалан, эрүүл мэндийн  байгууллагын халдварын сэргийлэлт хяналтыг хангах үйлсэд улам их амжилт гаргана гэдэгт итгэл дүүрэн байна." гэсэн юм.

"Манай эмнэлгийн 80-85 хувьд нь мэс заслын эмчилгээ хийгддэг. Тиймээс эмчилгээ, мэс заслын хамгийн чухал хэсэг нь ариутгал, халдваргүйтэлийн асуудал байдаг"

Arslan.mn

Үргэлжлүүлэн ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах "Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр  ГССҮТөв ариутгал, халдваргүйтэлийн нэгдсэн тасгийн их засвар болон тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн нээлтийн үйл ажиллагаа болж байна. Нийтдээ 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 461,6 сая төгрөгийн засвар үйлчилгээ, 840 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээн авч байна.

Манай эмнэлгийн 80-85 хувьд нь мэс заслын эмчилгээ хийгддэг. Тиймээс эмчилгээ, мэс заслын хамгийн чухал хэсэг нь ариутгал, халдваргүйтэлийн асуудал байдаг. Тиймээс яг орчин үеийн хамгийн сүүлийн үеийн шинэ тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж ажиллаж эхлээд байна." гэсэн юм.

Мөн Эрүүл мэндийн байгууллагуудын Халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр мөрдөгдөж буй дүрэм, журмыг шинэчлэн, боловсруулж, 1000 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, лаборант, ариутгагч нарын онолын мэдлэг олгож,  ур чадварыг сайжруулаад байна.  

ШУУД ҮЗЭХ:

 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Улаанбаатарт 25 градус дулаан байна
Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
    13 цаг 4 мин
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
    16 цаг 21 мин
  • Ираны талаас "АНУ-тай хийх хэлэлцээрт Иран буулт хийхгүй” хэмээн мэдэгдлээ
    16 цаг 34 мин
  • ThunderZ-Tengri тоглолтын фото агшин
    16 цаг 47 мин
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
    Уржигдар 16 цаг 20 мин
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
    Уржигдар 16 цаг 10 мин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
    Уржигдар 14 цаг 28 мин
  • АНУ "Green Card" хүсэгчдийг эх оронд нь буцааж өргөдөл гаргуулах шинэ журам баталлаа
    Уржигдар 13 цаг 18 мин
  • Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Заяабалыг сонгов
    Уржигдар 13 цаг 08 мин
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
    Уржигдар 12 цаг 10 мин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
    Уржигдар 09 цаг 57 мин
  • “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно
    Уржигдар 09 цаг 47 мин
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
    Уржигдар 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Уржигдар 09 цаг 17 мин
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
    2026-05-22
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
    2026-05-22
  • Эверестийн оргилд 274 уулчин нэгэн зэрэг гарч дээд амжилт тогтоожээ
    2026-05-22
  • Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
    2026-05-22
  • АНУ Польш руу нэмэлт 5000 цэрэг илгээнэ гэж Трамп мэдэгдэв
    2026-05-22
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
    2026-05-22
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК