Төрийн ордонд
09:00 цагт "Сүүдэр бүү тусга" аяны хүрээнд хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудлаар төрөөс хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулах хэлэлцүүлэг болно.
МҮХАҮТ-ын Их танхимд
09:30 цагт ГЕГ, МҮХАҮТ, ТРАМ төслөөс “Гааль-бизнесийн түншлэл-2020” уулзалт зохион байгуулна.
МУИС-ийн Төв номын санд
10:00 цагт “Эрчим хүчний системийн аюулгүй байдал ба эдийн засгийн өсөлт” хэлэлцүүлэг болно.
НМХГ-т
10:00 цагт Мэргэжлийн хяналтын байгууллагаас ЕБС-ийн сургуулиудын "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлнэ.
Сүхбаатарын талбайд
11:00 цагт “Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны өдөр-2020” өдөрлөг болно.
ЭМЯ-нд
11:00 цагт Коронавируст халдварын цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
Монгол Улсын консерваторийн байранд
11:00 цагт Циркийн уран бүтээлчид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
“Мишээл Экспо” төвд
12:00 цагт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн “ICT EXPO-2020” үзэсгэлэнгийн нээлт болно.
“Үндэсний мэдээллийн төв”-д
12:00 цагт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани онцгой байдлын байгууллагын ажилчдын байрны захиалгын мөнгөөр ломбард ажиллуулж, мөнгө угаасан тухай хэргийн талаар иргэд мэдээлнэ.
“Blue Sky” зочид буудалд
12:30 цагт Монголбанкнаас Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд танилцуулах хэлэлцүүлэг зохион байгуулна.