Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1349 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1028 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 31 хүн гэмтэж, нийслэлд 1, орон нутагт 5 хүний амь нас хохирсон байна.
Тодруулбал, энэ сарын 08-нд 12.20 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сум “Хөх овоо” гэх газар Toyota Harrier маркийн автомашин онхолдож, жолооч 36 настай эмэгтэй Б, зорчигч 11 сартай эмэгтэй Э, 2 настай эмэгтэй Э нарын 3 хүн гэмтэж, зорчигч 45 настай, эмэгтэй А 25 настай эмэгтэй, М нарын 2 хүний амь нас хохирчээ.
Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.
ДУРААРАА БИШ ДҮРМЭЭРЭЭ