Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Энэ сарын 7, 8-нд нийт 1248 хүний сорьцод шинжилгээ хийсэн. Халдвар нэмж бүртгэгдээгүй.
Тодруулбал, энэ сарын 7-нд ирсэн 213 энхийг сахиулагчийн шинжилгээ, есдүгээр сарын 19-нд Истанбулын онгоцоор ирсэн 246 хүний давтан, энэ сарын 5-нд Замын-Үүд сумын хилийн боомтоор орж ирсэн 20 хүний давтан шинжилгээ зэргийг хийсэн.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д долоон хүн эмчлэгдэж байна" гэлээ.
А.Сүх