Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 22-25-ны өдрүүдэд болно.
Энэ жил "Иргэний цэргийн албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийг тодорхойлох журам"-д өөрчлөлт орж, эмчлэх боломжтой өвчтэй цэргийн насны залуусыг хугацаат цэргийн албанд татах нөхцөл бүрдэж байгаа аж.
Мөн тус журмаар эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй байх 18 төрлийн өвчин эмгэгийг нэмсэн байна. Тодруулбал, уушгины шохойжилт, олон өнгөт үлд, чихний хэнгэрэг цүлхийсэн, хиймэл болор тавиулсан зэрэг оноштой иргэд цэргийн алба хаах боломжгүй юм байна.