Самар түүж яваад сураггүй алга болсон иргэдийг эсэн мэнд олжээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Улаан-Хад” гэдэг газарт тус аймгийн Мандал сумын харьяат иргэн 65 настай, эрэгтэй Ц, 47 настай, эрэгтэй С нар есдүгээр сарын 26-ны өдөр самар түүхээр яваад сураггүй болсон тухай дуудлагыг аравдугаар сарын 5-нд Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын болон Цагдаагийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайж аравдугаар сарын 6-ны өдөр иргэн Ц-г, аравдугаар сарын 8-ны өдөр иргэн С-ийг тус тус эсэн мэнд олсон гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (1)