Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 605 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 470 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ.
Ослын улмаас дөрвөн хүн гэмтэж, орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна.
Тодруулбал, энэ сарын 10-ны 23.30 цагийн орчимд Архангай аймаг Их-Тамир сум Тайхар баг/ сумын төвөөс урагшаа 2,5 км/ асфальтан замд Nissan X-Trail маркийн машины жолооч Г нь явган зорчигч 59 настай, эрэгтэй Х-г мөргөж амь насын хохироожээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлж ажилласан байна.
Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхааруулж байна.
Сэтгэгдэл (1)