Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10.47 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19.00 цагт газардах хуваарьтай байна.
Тус онгоцоор 269 иргэн эх орондоо ирнэ. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл 68, жирэмсэн-асран хамгаалагчтай 6, өндөр настан 29, хөгжлийн бэрхшээлтэй 1, эрүүл мэндийн шалтгаантай 30, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 135 иргэн байна.
Иргэдийг ХӨСҮТ болон “Тоёоко Инн” зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.